Б.Долгион: Багтаж ядсан мөнгөөрөө Баянхошуугаа янзлаач ээ
2018-04-05

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хуучны түүхэн дурсгалт барилга байгууламж, олон нийтийн зам талбайг хүчээр сүйтгэн зөвшөөрөлгүй барилга барьж байгаад ихээхэн дургүйцэж, цаашдаа иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэхээ илэрхийлэв.

 

Хуульч  Д.Батсүх “Энэ ажлыг Монголын үндэсний барилгийн корпораци гэх хэсэг бүлэг нөхөд гардан зохион байгуулдаг. Хотод хаана л зай чөлөө байна, тэнд барилга барих захирамж гаргуулж авдаг. “Эко констракшин”, “Гандирс” гэх компаниуд бүтээн байгуулалт нэрээр сүйтгэж байна.  Энэ асуудал найман жил иргэний шүүхээр явсан. 2016 оны А501 захирамжаар Д.Цэрэндоржийн гудамжанд 1.7 га-д газар доорх нүхэн гарц барих нэрээр барилга барих эрх олгосон. Энэ захирамж нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа маш олон хуулийг зөрчсөн. Үндсэн хуулиас эхлээд Газрын тухай хууль, Захиргааны үндсэн хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль, Төрийн албаны хууль, Авлигийн эсрэг хууль, НИТХ-ын тогтоол зэргийг ноцтой зөрчсөн” хэмээн хуульзүйн үндэслэлийг тайлбарлав.

 

Харин Улаанбаатар иргэний форумын тэргүүн Б.Долгион энэ асуудалд ихээхэн бухимдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Шинээр бүтээн байгуулалтын загварын зураг гарахад миний босголцсон Битлзын хөшөө байгаагүй. Би Улаанбаатар хотын уугуул иргэн, 40 мянгатын унаган хүүхэд энэ бол миний төрсөн нутаг. Улаанбаатар хот маань бидний соёл, түүх, уламжлалт ёс, шинжлэх ухаан, зэрэг бүх зүйлийн гол төв. Би нийтийн зам талбай болоод хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг сүйтгэхийг эсэргүүцэн 1990-ээд оноос хойш их ярьсан ч хүмүүс тоогоогүй.

 

Үндсэндээ бид хоёр, гуравхан хоттой, бас аймгийн төвүүд байна. Энэ газрууддаа бүтээн байгуулалт нэрээр хуучны барилгуудыг сүйтгэж нураагаад байх юм. Үүний цаана мөнгө харсан хэдхэн хүн байна. Түүх, дурсгалт барилгаа битгий оролдооч ээ. Мөнгө нь багтаж ядаад байгаа юм бол тэр Баянхошуугаа янзлаач ээ” гэж ярилаа.

 

Энэ үеэр 44,45 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл барилгуудыг мэргэжлийн бус хүмүүс нурааснаас үүдэн орон сууцанд цууралт үүссэн гэдгийг хэлээд галын машин ч орох боломжгүйгээр орц гарцыг хаасан хэмээн гомдол мэдүүлэв.

 

З.Жамбал

 

Shuud.mn
Сонин хачин
Oyunaa:
Hotoo hugjvvlehdee nogoon baiguulamjuudiig svitgehgvi bj boldgvvmuu.????!!@!
2019-05-28
Oyunaa:
Hot hujij bolno.bfaa yumaa svitgehgvi teleed uur gazar yum humaa barij bosgoj boldgvvmuu. Ain????!!!!!!
2019-05-28
Тэр дурсгалт газруудаа нүүлгэн хол аваачиж төрж өссөнөө дурсаач хотын өнгө төрх юм үзсэн нарийнчууд улс хуучнаа хараад гөлийсөөр юм үзээгүй бүдүүлэг хүмүүсийн хөлд орохвий
2019-05-27
2дох үедээ яваа хотыхон.
2019-03-04
Зочин:
90 ээд оны дунд уед 40 мянгатад хөдөөгөөс нүүж ирсэн малчид түүний үр сад хотын суурин амьдрал мэдэхгүй хэдэн халтар мөнгөтэй болчоод дурын газраа морь машинаа орхиж шээж нус цэрээ хаяж нийслэлчүүдийг их бухимдуулах юм даа.хэзээ уул усруугаа зайлах болдоо.соёлжихгүйдээ
2018-06-08
Хот хөгжих хэрэгтэй шүү дээ нэгнийгээ юм хийхээр дандаа саад болох юм нийтийн эрх ашигт нийцэж байвал заавал 40 мянгатын гэх хэдэн нөхдийн хүслийг биелүүлэх шаардлагагүй. Өөрсдийгөө 40 мянгатынх гэх Долгион , Батүүл нар юу солиороод байгаа юм УБ ын бусад иргэдийг хэн гээд байгаа юм. Одоо бараг 70 гаран жил болж өгөршиж муудсан барилгуудыг нурааж оочин цагийн сайхан хотыг бусад иргэд хүс ч байна
2018-04-06
Oyunaa:
Hotoo hugjvvlehdee nogoon baiguulamjuudiig svitgehgvi bj boldgvvmuu.????!!@!
Oyunaa:
Hot hujij bolno.bfaa yumaa svitgehgvi teleed uur gazar yum humaa barij bosgoj boldgvvmuu. Ain????!!!!!!
Хотын дарга гэж энэ нөхрийг хотшуулж өгөөч. Нэг шийдвэр гаргана тэр нь буруу. Түүнийгээ цуцлана. Иргэдээр тоглож байна даа.
2018-04-06
оршин суугчид нь өшөө тод томруунаар дуугармаар юм 2хон хүн л оролцсон алийн болгон дуугай номхон даруу байцгаах юм дан л сайхан сэхээтнүүд байгаашдэ уул нь 40 мянгатад
2018-04-06
Дэмжиж байнааа
2018-04-05
Б.Долгионыг дэмжинэ:
1950-60 онуудад УБ хотод, ялангуяа 1-р ба 2-р 40 мянгатад төрж өссөн уугуул иргэд бид 2000 оноос хойш хөдөөнөөс орж ирсэн улс төрчид гэх юм үзээгүй бүдүүлэгчүүд улс, нийслэлийн төсвийн мөнгөнөөс идэхийн тулд хотын дурсгалт газруудыг сүйтгэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
2018-04-05
Тэр дурсгалт газруудаа нүүлгэн хол аваачиж төрж өссөнөө дурсаач хотын өнгө төрх юм үзсэн нарийнчууд улс хуучнаа хараад гөлийсөөр юм үзээгүй бүдүүлэг хүмүүсийн хөлд орохвий
Zov shdee zahiin gudamj horoololoo yanzlh hergtei
2018-04-05
иргэн:
Зөв шүү.Одоо 1,2-р 40000-ын байруудыг дахин төлөвлөлтөд оруулна гээд хэн нэгэн дуртай, "зоригтой, тэнэгдүү" хүмүүс нь айлуудыг байнга орж ирж захиа өгч танай байрыг том болгож өгнө,хажууд хананд чинь наалдуулж байр барина гээд орж ирж байна. Ямарч төлөвлөлт байхгүй машин хаанаас орж ирэх, хэдэн хүн айлын багтаамжтай энэ тэрийг бодсон юмгүй. Зайсан шиг шавааралдсан болгох гээд байх шиг. Хүн чинь хамгийн гол нь тайван, амгалан амьдрах орчин хэрэгтэй байна. Бусад улсуудад хуучин барилгаууд нь байж л байдаг шүүдээ. Зүгээр л орк царайлаад хүний юмыг зарж мөнгө олох гэсэн хүмүүс яваад байх юм.
2018-04-05
Dolgion zunuud baina uu daa
2018-04-05
Зочин:
90 ээд оны дунд уед 40 мянгатад хөдөөгөөс нүүж ирсэн малчид түүний үр сад хотын суурин амьдрал мэдэхгүй хэдэн халтар мөнгөтэй болчоод дурын газраа морь машинаа орхиж шээж нус цэрээ хаяж нийслэлчүүдийг их бухимдуулах юм даа.хэзээ уул усруугаа зайлах болдоо.соёлжихгүйдээ