Эрэн сурвалжлагдаж байсан хэрэгтнүүд хулгай хийж байгаад баригджээ
2018-04-05

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн төвд бусдын иргэдийн орон байранд 7 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлсан З, Н нарыг барьжээ.

Тэднийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчлан шалгахад сэжигтэн З өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлсэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан нэгэн байжээ.

Харин сэжигтэн Н нь Дундговь аймагт 4 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсныг тогтоожээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин