Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин хүлээлгэн өглөө
2018-04-05

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эргүүлийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөнт эргүүлийн машины парк шинэчлэлт хийх замаар гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт 17 автомашин гардуулан өглөө.

 

 

Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж болон албаны хүмүүс оролцлоо.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнд эргүүлийн цагдаа цалинжуулж ажиллуулах, автомашин парк шинэчлэлт, камержуулалт тавих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх байдал их байна. Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл эрчимтэй ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн онд камержуулалтын асуудлыг бүрэн шийдсэн. Энэ жил стандартад оруулж нэгдсэн нэг системд нэгтгэнэ. Мөн алслагдсан дүүргүүдэд туулах чадвар сайтай автомашин авахаар төлөвлөж байна. Иргэдийг олон нийтийн эргүүл, сайн дурын эргүүлийн ажилд татан оролцуулах чиглэлээр ажиллана” гэлээ.

 

 

Жил бүр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн төсөвт 5 тэрбум төгрөг төсөвлөдөг. 2016-2017 онд нийслэлийн гудамж талбайг камержуулах ажилд хөрөнгө зарцуулсан. Харин энэ онд дүүргүүдэд байгаа эргүүлийн авто машиныг 2013 оноос хойш шинэчлээгүй байсныг шинэчлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж бүрэн тоноглол бүхий 17 машиныг гардуулан өгч байгаа юм.

 

Энэ онд Замын цагдаагийн газарт парк шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн хийх ажил биш юм. Тиймээс гудамж талбайн камержуулалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг хийнэ.  Тухайлбал 2-4 байршилд хяналтын хөдөлгөөнт пост байгуулахаар төлөвлөж байна гэж ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
albaker:
Баярын цагдаагийнхан миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.
2018-04-06
Болиочэээ:
Татвар тологчийн Монгоор авч огчихоод албан тушаалтан Дарга царайтангууд оорийн монгоор огч байгаа юм шиг тууз хайчилж нудний булай болохооо болиочэээ; Наадах чинь ажил биш зугээр л шахааа шууу дээ
2018-04-05