Туркийн Ерөнхий сайд хүрэлцэн ирлээ
2018-04-06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар угтан авлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцоно.  

 

 

 

Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод тус тус бараалхана. 

 

 

Айлчлал энэ сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
я:
энэ улсын техник технологи гэж сонсоогүй юм байна.ер нь хулхи талдаа европ тэр чигээрээ зайгаа барьдаг гэдэг.өөрийн газар нутаг дээрээ байгаа чулуу хөшөөг энэ бол танай юм та нарын өвөг дээдсийн юм гээд сүйд болж сүжрээд байдаг усан тэнэг улс, монголоос өөр энэ орчлонгийн хаана ч лав байхгүйдэг ээ
2018-04-06