“Анхны бүтээл VIII” олон улсын наадам болно
2018-04-06

 

Соёл урлагийн их сургуулийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал Бадраагийн Бадар-Ууганы нэрэмжит “Анхны бүтээл VIII” наадам энэ сарын 17-20-ны өдрүүдэд болно.

 

Тус наадмыг 2008 онд МУУГЗ, кино найруулагч Д.Хишигтийн санаачилгаар зохион байгуулж  эхэлжээ. Үүнээс хойш жил бүр дотоодын их дээд сургуулиудын дунд Телевизийн шилдэг бүтээл, Радиогийн шилдэг бүтээл, Шилдэг богино хэмжээний кино бүтээл төрлөөр уламжлал болгон зохиогдсоор ирсэн. Харин 2012 оноос “Анхны бүтээл” наадам олон улсын наадам болон хүрээгээ тэлжээ. Түүнээс хойш  Япон, Солонгос, Польш, Хятад зэрэг олон улсын уран бүтээлч бүтээлээ илгээдэг болсон.

 

Наадмын зохион байгуулах хорооны  тэргүүлэгчээр СУИС-ийн захирал Э.Сонинтогос, бүрэлдэхүүнд "World" Телевизийн захирал “Пентатоник” наадмын тэргүүн  Б.Долгион, "UBS" телевизийн дэд захирал Ж.Баяр,  МУУГЗ кино найруулагч Д.Хишигт,  МҮОНТ-ийн  сэтгүүлч, СГЗ Г.Золжаргал, Урлаг судлаач Б.Наранзун нараас гадна гадаадын  шүүгч багтжээ.  

 

"Анхны бүтээл- VIII" наадамд оролцогчдын бүтээлийг энэ сарын 9-ныг дуустал хүлээн авах юм байна.

 

Шагналын сан

 

•           Шилдгийн шилдэг бүтээл – 2.000.000 төгрөг

 

•           Телевизийн шилдэг бүтээл – 1.000.000 төгрөг

 

•           Радиогийн шилдэг бүтээл – 1.000.000 төгрөг

 

•           Шилдэг богино хэмжээний кино бүтээл – 1.000.000 төгрөг

 

•           Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл – 1.000.000 төгрөг

 

•           Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл – 1.000.000 төгрөг байх аж.

 

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин