Ц.Нямдорж:Бүлэглэлийн хүмүүс хуулийн байгууллагад шигдээд хөгжлийнхээ дээд цэгт хүрсэн байна
2018-04-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Нэр бүхий иргэд  УИХ-ын 23 дугаар тогтоол  Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ.  ҮХЦ-ийн хуралдаанаар  “УИХ-ын “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн талаар зарим арга хэмжээ авах тухай тогтоол нь  Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан Корпер Корперейшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорецид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн дүгнэлт гарсан байна.  ҮХЦ-ийн дүгнэлтийг танилцуулсаны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахдаа зарцуулсан төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэж ҮХЦ дүгнэжээ.  Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд ирээгүй юм биш үү. Яагаад төлбөр төлөхөөр болсон бэ?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Монгол банк ч, Хөгжлийн банк ч төрийн өмчит газар. Тэнд байгаа хөрөнгийг ХХБ, түүнийг тойрсон этгээдээр нөхөн суутгуулна. Хуулийн ямар нэг зөрчилгүй. ОХУ-ын Засгийн газраас анх зөвшөөрөл аваагүйгээс өнөөдөр энэ асуудал үүссэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлэх авах үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээлэл тэр үед их гарсан байсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх шийдвэр гаргасан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл 49 хувийнхан “Эрдэнэт” үйлдвэр дээр байна гэсэн сураг байна. Энэ үнэн үү? Ер нь Төрийн ордныг өнөөдөр дөрвөн банк бүслээд байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж тэргүүтэй, 51 хувийг С.Баяр тэргүүтэй бүлэглэл хууль бусаар авах гээд байгаа. Харин ҮХЦ эрүүл шийдвэр гаргасан байна. ХХБ-ны бүлэглэл Т.Блейрийн эхнэрийн сангаар Засгийн газрыг дарамталж байгаа сураг дуулдаад байна. С.Баяр, Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн эсрэг Монгол төр хатуу зогсох ёстой. Энэ тэмцэлдээ Монгол төр ялах ёстой.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Ж.Батзандан гишүүнтэй санал нэг байгаа. Засгийн газрын тогтоол гарсан бол тогтоолоо хэрэгжүүлэх хэрэгтэй. 49 хувь Монголын Засгийн газрын өмч мөн үү гэдгээ шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр шүүх дээр явж байгаа бүх маргаан хаагдсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авах ажил явагдаж байгаа. Тохиролцоо, хэлэлцээ хийгээд шийд гарсан бол ажлаа түргэвчлэх хэрэгтэй.

 

Хуульзүйн сайд Ц.Нямдорж:

 

-Бүлэглэлийн хүмүүс хуулийн хяналтын  байгууллагад дэндүү гүнзгий, гүн шигдэн бэхжээд хөгжлийнхээ дээд цэгт хүрсэн байна. Энэ асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжилж байна. Ш.Раднаасэдийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна гэж 14 хоног ярьсан, дараагаар нь хүн дайрлаа гэж гүтгэсэн. УДШ-ийн Захиргааны хэргийн шүүхийн танхимын тэргүүн н.Батсайхан ХХБ-д ажиллаж байсан. ҮХЦ-ийн гаргасан шийдвэр Үндсэн хуультай ижил баримт. Гэтэл маргаан үүсгээд явж байна. Хууль хяналтын байгууллага нь хаагаад бүтэхгүй байна. ҮХЦ-ийн шийдвэр гарсны дараа Захиргааны хэргийн шүүх дахиж хуралдаж байна. Өөдөөс нь сөрсөн болгоныг гутаан доромжилж байна. Ер нь 49 хувийг худалдан авах гэж 2015 оноос хойш эрчимтэй  ажилласан. Санхүүгийн эх үүсвэрийг нь бэлтгэж өгсөн. Энэ ажиллагааг явуулахад туйлын хүндрэлтэй байна гэж УИХ-д мэдэгдэх нь зүйтэй.  Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэдэг бичгээ явуулсан.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-“Эрдэнэт” нэг л үйлдвэр. Хоёр хуваагаад талцаад байна. Нэг үйлдвэрийн асуудлыг 49:51-ээр хуваагдаа боль гэдэг асуудлыг УИХ-ын даргад тавьсан. Энэ үйлдвэрийн асуудлыг шалгах хэрэгтэй. Энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон эрх мэдэлтнүүдийг шалгах хэрэгтэй. Хэн нь буруутай вэ? Өнөөдөр 49 хувийн асуудлыг яриад байна.  Энэ манай дотоод асуудал. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 51 хувийг  яах вэ. Өнгөрсөн 30 гаруй жил “Эрдэнэт”-ийн 51 хувьд бараа шахсан, зоолсон хүмүүсээ яах вэ. Зах зээлийн үнээс 10-20 дахин өндөр үнээр тэрбум тэрбумаар нь бараа шахсан. Аль аль нь өнөөдөр Монгол Улсын өмч. Хувийн өмчийг ад үзээд байх зүйлгүй.  Ардчиллын гол баталгаа бол хувийн өмч. Хувийн өмч рүү дайрдаг үзэгдлийг нийгэмд өөгшүүлж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ асуудалд нухацтай хандах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр  Монголын төрд үлдэх үү, үгүй юу?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-51 хувийн асуудал жичдээ шалгагдаад явж байгаа юм билээ. Танай санал нэг байна. “Жаст”-ын Батхүү гэдэг нөхөр хүний өмнөөс гарын үсэг зурж уу, эсвэл нэр холбогдсон хүмүүс гарын үсэг зурж уу гэдгийг шалгасан тохиолдолд асуудал шийдэгдэнэ. Бид өмч рүү дайраагүй, өмч авсан үйлдэл рүү нь дайрч байгаа юм.

 

Хуульзүйн сайд Ц.Нямдорж:

 

-49:51 гэж ялгаж болохгүй гэдэг С.Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Өнөөдөр ҮХЦ-ийн асуудал хэлэлцэгдэж байгаа учир 49 хувь яриад байгаа юм. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж буруу яриад байна. Баталгаа л гаргасан юм билээ. 2013 онд Батхүү гэдэг этгээдийг шалгахад АТГ руу шилжүүлсэн юм билээ. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл нь “Эрдэнэт” үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан юм билээ. Батхүү гэдэг нөхөр үндсэн гэрээг өгөөгүй, хуурамч гэрээ өгсөн юм билээ. 

 

Ийнхүү  УИХ ҮХЦ-ийн дүгнэлттай танилцлаа.  

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энэ шударга дүр эсгэгч Нямдоржоос маш муу юм их гарна шүү
2018-04-06
Uvs bulegleliin hulgaich durvud shees aldah ni yuniih ve.
2018-04-06
yag unen. nymadorjiin ooriinh n udirddag uvsiin buleglel mongol ulsiin huuli, biznes, tatvar bugdiig n atgaj baina daa.
2018-04-06
!!! Zasag Ajlaa HII !!!:
Bathuu, Sugar ,Ganzorig S.Bayr...uguiee ene chini zahiin huulich bish hund oilgomjtoi hergiig materialuudaa beldee Arbitrt hand. Buruutai etgeeduud ni amid seruun b na ! Horongiig ni huraaj Mongoliin Toriig hohirolgui bolgoo !
2018-04-06