Трамп порно од эмэгтэйд мөнгө өгсөн гэдгээ ҮГҮЙСГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай 2006 онд нэгэн арга хэмжээний дараа бэлгийн харилцаанд орсон гэх үнэнгээ насанд хүргэгчдийн киноны од Сторми Даниэлз өнгөрсөн сард “CBS” сувгийн 60 минут шоунд оролцох үеэрээ илчилсэн билээ.
Трампын өмгөөлөгч Майкл Коэн өнгөрсөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Сторми Даниэлзтэй уулзаж, Трамптай 2006 онд бэлгийн харилцаанд орсон гэдгээ нууцлахыг хүсч, улмаар 130 мянган ам.доллар өгчээ. Өмгөөлөгч эр мөн түүнтэй нууцлалын гэрээ байгуулж, "хэрвээ бидний дунд яригдсан зүйл ил болбол олон саяын торгууль төлнө" хэмээн сүрдүүлсэн талаар Сторми Даниэлз ярилцлагынхаа үеэр дурьдсан юм.
Энэхүү ярилцлагын дараа Цагаан ордон “Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллийг үгүйсгэж байна” гэж мэдэгджээ.
Тэгвэл дээрх дуулиантай холбогдуулан сэтгүүлчид Трампаас тайлбар авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сэтгүүлч, Цагаан ордны тэргүүнээс “Сторми Даниэлзтэй бэлгийн харьцаанд орчихоод улмаар 130 мянган ам.долларыг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн юм уу” хэмээн асуухад Трамп “Үгүй хэмээн товчхон хариулсан байна.
“Майкл Коэноос мөнгө авсан гэдгээ тэр мэдэгдсэн шүү дээ” гэх асуултад Трамп “Энэ талаар Майкл Коноос л асуух хэрэгтэй” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ