Хойд Солонгосын топ дипломатч ОХУ-д айлчилна
2018-04-06

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун саяхан БНХАУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ.

 

 

Тэрбээр 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш анх удаагаа хилийн дээс алхсан нь энэ юм. Бээжин хотноо хоёр өдрийн айлчлал хийсэн Ким Чен Уныг удахгүй ОХУ-д төрийн айлчлал хийж магадгүй гэх мэдээлэл тараад байна.

 

Тэгвэл уг мэдээллийг бататгаж буй шиг Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчлал хийхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Сайдын айлчлал өнөөдөр орой эхлэх бөгөөд тэрбээр Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдаж буй дээд хэмжээний уулзалтад оролцож буй юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр өглөө “Ерөнхийлөгч Путин, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдтай уулзахаар төлөвлөөгүй” гэж мэдэгджээ.

 

“ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянаас ирсэн сайдтай уулзахаар болсон талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч  Мариа Захарова мэдэгдлээ.

 

Ким Чен Уны эцэг Ким Чен Ир өнгөрсөн 2001 онд БНХАУ-ын нийслэл Бээжин, 2002 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус төрийн айлчлал хийж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин