Пак Ын Хэ: Би бол ХОХИРОГЧ

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн шүүх хурлыг Сөүлийн шүүхээс орон даяар шууд дамжуулж эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Пак Ын Хэг дотны найз Чой Сун Шилийн хамтаар томоохон компаниудыг дарамталж, улмаар их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй юм.
Экс тэргүүнийг мөн эрх мэдлээ урвуулан ашигласан гэх 18 төрлийн хэрэгт буруутгаж буй бөгөөд прокурорууд 30 жилийн ял төлөвлөөд байна.
Тэрбээр улсын нууцад хамаарагдах бичиг баримтыг найздаа үзүүлэхээс гадна “Samsung”, “Lotte ”, “Hyundai Motor” групп болон цахилгаан холбооны “KT” компани зэрэг томоохон компанийг дарамталж, их хэмжээний авлига авчээ.
Пак Ын Хэ өөртэй нь холбоотой бүх хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлэн “Би улстөрийн өшөө авалтын хохирогч болсон. Би бол хохирогч” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ