Нийслэлийн татварын газарт тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2018-04-06

 

Нийслэлийн татварын газарт компьютер, принтер шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн татварын хэлтэст 1000 орчим татварын байцаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдын компьютер тоног төхөөрөмж 2013 оноос шинэчлэгдээгүй байсан юм.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл хотод бизнесийн байгууллагын 90 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын ДНБ-ний 64 хувийг Улаанбаатар хот бүрдүүлдэг. Нийслэл болон төр засгийн байгууллагуудын санхүүг бүрдүүлдэг учир нийгмийн асуудлыг шийдэхэд татварын бааз суурь бат бөх, сайн байх ёстой. Улаанбаатар хотын санхүүгийн бие даасан байдлыг хангах нь бидний зорилт. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс УИХ-д хууль өргөн барьсан. Энэ хуулийн зорилт Улаанбаатар хот эдийн засгийн санхүүгийн хувьд бие даасан байх ёстой гэсэн үзэл баримтлал юм. Одоогоор нийслэлийн төсвийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлж байна. Энэ байдлыг цаашид засах хэрэгтэй. Дэлхийн томоохон хотуудын эдийн засгийн байдал нь өөрсдийн гэсэн татварын системтэй байдагт оршиж байна. Бид нийслэлийн татварын баазыг өргөжүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө, газрын харилцаа, газрын татварын асуудлыг хөндөх шаардлагатай. Өнгөрсөн онд татварын байгууллага хууль тогтоомж хэрэгжүүлэх, татвар бүрдүүлэхэд нөлөөтэй сайн ажилласан. Төсвийн орлогын төлөвлөгөөг 3 хувиар буюу 20.8 тэрбум төгрөгөөр биелүүлсэн. Үүний 90 орчим хувийг нийслэл, дүүргийн татварын алба бүрдүүлсэн байна. Татварын байгууллага зөвхөн татвар хураадаг биш, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэн, бизнесийн байгууллагуудад холбоотой хууль тогтоомжийг сурталчлах хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн байгууллагууд, иргэд, бизнесийн байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, улсдаа татвар төлөх боломж бололцоог хангаж өгөх хэрэгтэй” гэлээ.

 

Өнгөрсөн 2017 онд нийслэлийн татварын газар нийслэлийн татварыг 104.4 хувиар буюу 20 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2018 онд 1.2 их наяд төгрөг бүрдүүлэх зорилго тавьжээ. Нийслэлийн орлогыг бүрдүүлдэг татварын байгууллагын ажилтнуудын ажиллах боломж нөхцөлд цаашид анхаарч ажиллана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэлж байлаа. Албан хаагчдын тоног төхөөрөмж 2013 оноос шинэчлэгдээгүй 5 жил ашиглагдаж байгаа. Өнөөдөр 60 компьютер, 37 принтерийг хүлээлгэн өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Төсөвт дарамт учруулсан хууль бус барилгуудыг нураая!:
Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажлаар ЗЦГын дэргэд баригдах гүүрэн замыг нэрлэж болохоор байна. Гэхдээ барьж чадвал шүү дээ. Ингэж хэлсний учир нь уг гүүрэн замын сураг сонсогдож эхэлмэгц л ажил нь гацаж мэдэхээр болсонтой холбоотой. Уг гүүрэн замыг барьснаар замын түгжрэл тодорхой хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэлж буй юм. Тиймээс ч иргэд олон нийт маш их дэмжиж байгаа юм. Түгжрэхийн зовлонг өдөр бүр мэдэрдэг нийслэлийнхний хувьд "Сайхан замтай болж түгжрэл бага ч гэсэн буурвал хоёр сар машин унахгүй байж чадна" гэж ярьцгааж байна. Харин хотын "том" дарга нар нь өөрсдөө уг ажилд саад болж хүндрэл учруулж эхэлжээ. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, нийслэлийн ХМОНХХ-ийн дарга тв5 сурвалжлагч Э.Дагиймаа нарын хууль бус барилгууд гүүрэн зам барих ажилд ихээхэн саад учруулж байгаа аж. Угтаа бол тэд нийслэлд өнгө үзэмж нэмэх бүтээн байгуулалтын ажлыг хоёр гараа хөлтэйгөө өргөөд дэмжих ёстой баймаар. Тэр бүү хэл уг ажлыг хэрэгжүүлэх ёстой хүмүүс. Гэтэл тэдний эзэмшлийн хууль бус барилга болох ЗЦГ-ын дэргэдэх өндөр барилга болон Home plaza дэлгүүрийн барилга зам тавих ажилд саад болохоор байгааг зураг дээрээс харж болно. Нэгэнт баригдсан барилгыг нурааж чадахгүй учир тойруулж зам тавих нь. Хэрвээ тэдний барилга байгаагүй бол гүрэн зам тавих ч шаардлагагүй юм. Хотын хөгжилд садаа бологч 60 тэрбумын гэгдэх Ц.Сандуй, түүнтэй хамтрагч Нийслэлийн ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар нийслэл хотын иргэдийн эрхийг зөрчиж буйд хэн хариуцлага хүлээлгэх ёстой вэ?.
2018-04-06