Трамп цамхагт гал гарч, нэг хүн амиа алджээ
2018-04-09

АНУ-ын Нью Йорк хотноо сүндэрлэх “Трамп цамхагт гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн үйл явдлын улмаас тус цамхагт амьдардаг нэг эрэгтэй амиа алдсан талаар Нью Йоркийн Гал унтраах төвөөс уламжлав.

 

Мөн галыг унтраах ажиллагааны үеэр нэг гал сөнөөгч хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.  Гал 50 давхраас гарсан бөгөөд аврагчид яаралтай иргэдийг нүүлгэн шилжүүсэн байна.

 

“Трамп цамхаг”-т гал гарах үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Мелания болон хүү Барроны хамтаар Вашингтон хотноо байжээ.

 

Цамхагт гал гарах үед Трамп твиттертээ “Чи гарах ёстой” хэмээн жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Trump-n jirgeeg oilgosongui, yu gesen ug bolohig tailbarlaad uguh Hun bnuu
2018-04-09