Орбан гурав дахь удаагаа Унгарын Ерөнхий сайдаар томилогдлоо
2018-04-09

Унгар улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Өнөөгийн Ерөнхий сайд, барууны үндсэрхэг үзэлтэн гэгддэг Виктор Орбаны тэргүүлдэг “Фидеш” нам үнэмлэхүй ялалт байгуулсан талаар Сонгуулийн хорооноос уламжлав.

 

Тус намынхан парламентын нийт 199 суудлын 133-д нь ялалт байгуулсан байна. Сөрөг хүчин “Жоббик” нам 26 суудал, “Социалист” нам 20 суудлыг тус тус авчээ.

 

Ийнхүү нам нь ялалт байгуулсанаар Орбан гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой боллоо. Тэрбээр ялалтаа “Энэ бол ард түмний ялалт” хэмээн хэлжжээ.

 

Ерөнхий сайд мөн Унгарыг исламын шашинтнуудаас хамгаалах болно гэв.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин