ТРАМП-КИМ нарыг Пхеньянд уулзуулах саналыг АНУ дэмжсэнгүй
2018-04-09

Түүхэндээ анх удаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Ун нар уулзахаар тохиролцсон билээ.

 

 

Уулзалт ирэх тавдугаар сарын дундуур болох бөгөөд одоогоор хаана зохион байгуулагдах нь нууц хэвээр байна.

 

Залуу удирдагчийг БНХАУ-д айлчилсан шигээ АНУ-д ч айлчилж магадгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд дамжуулав.

 

Тэгвэл удирдагч нарын уулзалтын өмнөх нь хоёр талын төлөөлөгчид нууцаар уулзсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг уулзалтыг зохион байгуулах хоёр талын комисс уулзаж, зарим асуудлын талаар хэлэлцсэн гэнэ.

 

Хоёр тал яагаад нууцаар уулзсан нь тодорхойгүй байгаа юм.

 

ТРАМП-КИМ нарын уулзалтыг Хойд Солонгосын тал нийслэл Пхеньян хотноо зохион байгуулах санал гаргасан ч АНУ-ын төлөөлөгчид татгалзсан гэх хариу өгчээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
П:
Яагаад Монголд зайүз
2018-04-11