Ассадыг иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан уу

Сирийн босогчдын хяналтад байдаг Доума дүүрэгт армийнхан химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг “CNN” агентлаг дамжууллаа.
Уг химийн дайралтын улмаас олон хүн амиа алдсан бөгөөд хохирогчдын тоог гаргахаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлийнхөн ажиллаж байна.
Мөн уг асуудлаар Аюулгүй зөвлөл шуурхай хуралдааныг зохион байгуулахаар болсон гэнэ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дургүйцлээ илэрхийлжээ.
Тэрбээр иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон түүний холбоотон ОХУ, Ираны эрх баригчдыг хүчтэй шүүмжиллээ.
Харин уг хатуухан мэдэгдлийн дараахан Сири болон ОХУ химийн дайралт явуулсан гэдгийг эрс үгүйсгэжээ.
Европын Холбоо олон улсыг “Сирийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах”-ыг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ