CNN: ТРАМП-КИМ нар Улаанбаатар хотноо уулзах өндөр магадлалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх тавдугаар сарын эцсээр эсвэл зургаадугаар сарын эхээр уулзахаар тохиролцоод байна.
Хоёр улсын төлөөлөгчид саяхан нууцаар уулзаж, зарим асуудлын талаар хэлэлцсэн хэмээн албаныхан өгүүлэв.
Энэ үеэр Хойд Солонгосын төлөөлөгчид удирдагч нарын уулзалтыг Пхеньян хотноо зохион байгуулах санал гаргасан ч АНУ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадаагүй гэнэ.
Тэгвэл уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах өндөр магадлалтай байгаа талаар АНУ-ын ойрын эх сурвалж “CNN” агентлагт уламжилжээ.
Тус улсын Ерөнхийлөгч асан өнгөрсөн сард өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ТРАМП-КИМ нарын уулзалтыг эх орондоо зохион байгуулах санал гаргаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ