ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг сая төгрөгөөр шагнана
2018-04-09

Дорноговь  аймгийн Засаг даргын Тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшуулахаар болжээ.

 

 

Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан тохиолдолд нэг сая төгрөгөөр урамшуулах захирамж гаргажээ. Мөн сурагч бэлтгэсэн багшийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.

 

Дорноговь аймгийн Засаг дарга багш, сурагчийг урамшуулах захирамжийг энэ сарын 4-нд гаргасан бөгөөд 2017-2018 хичээлийн жилээс энэхүү журмыг мөрдөх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин