Дугуйн замыг будгаар зурахгүй
2018-04-09

 

Олон нийтийн сүлжээгээр дугуйн замыг “зурж” буй зураг шүүмжлэл дагуулаад буй. Энэ зургийг “өнгөрсөн жилүүдийн ажил” гэсэн тайлбарыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өглөө.

 

Энэ жил Бага тойрууд болон 10 дугаар хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн арслантай хөшөө хүртэл 427 сая төгрөгөөр дугуйн зам хийх аж. Дугуйн замын зургийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт захиалан хийлгэсэн байна. Захиалагчийн хяналтыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавих бөгөөд өнгөрсөн жилүүдийнх шиг будгаар “зурахгүй” гэдгийг тус газрын дэд дарга хэлж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
тал:
14 оны зураг
2018-04-09