ОХУ-ын уран бүтээлчид УДЭТ-ын тайзнаа тоглоно
2018-04-09
Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэд өнөөдөр /2018.04.09/ УДЭТ-т сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

 

Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай УДЭТ-н тайзнаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд  хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулах юм. Тухайлбал УДЭТ-т тоглогдох гэж буй “Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр хийсэн бүтээл ажээ. Энэ зохиол нь орос дарханы ур чадварыг өгүүлдэг байна.  Мөн бяцхан үзэгчдэд зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжгийг тоглох юм.

 

Энэхүү жүжгүүдийг орос хэлээр тоглох ажээ.

 

Аялан тоглолтын хүрээнд:

 

4-р сарын 9,10-нд 19:00 цагт "Русский секрет" /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮

 

4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт "Волшебная лампа Аладдина" /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮

 

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ЫН КАСС, WWW.TICKET.MN, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800, 99025027, 99026929

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин