Сургуулийн автобус осолдож, 30 хүн амиа алджээ
2018-04-10

Энэтхэгийн хойд хэсгийн Химачал Прадаш мужид сургуулийн автобус осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас 30 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын 28 нь сургуулийн сурагч бол үлдсэн хоёр нь багш гэнэ.

 

Харамсалтайгаар амиа алдааад буй хүүхдүүд 10-аас доош насныхан аж.

 

Ослын шалтгааныг жолоочийг хурд хэтрүүлсэн хэмээн үзэж байна. Гэхдээ уг зам дээр байнга шахуу осол гардаг учир жолоочид уг замаар зорчихоос эмээдэг талаар орон нутгийн хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Ослын дараахан Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа “Шаналж байна” хэмээн жиргэж, хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин