Европын холбоо: Ассад химийн зэвсгээр иргэдээ хөнөөх тушаал өгсөн

Сирийн Дума хотноо иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан дуулиан олон улсын анхаарлыг татаж байна.
Уг дайралтын улмаас 40 орчим хүн амиа алдсан талаар гэрчүүд өгүүлэв.
Тэгвэл Европын холбоо Сирийн эрх баригчдын заавраар армийнхан Дума хотноо химийн зэвсгийн халдлага үйлдсэн хэмээн буруутгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Химийн зэвсэг иргэдийн эсрэг ашиглах гол зааварчилгааг тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад өгсөн” хэмээн Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Майа Кожиянчич хэлжээ.
Хэвлэлийн төлөөлөгч “Олон талаас ирсэн мэдээллийг судалж бас нягталсаны үр дүнд Ассад иргэдээ химийн зэвсгээр хөнөөх тушаал өгсөн гэдгийг тогтоолоо” гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “Дума хотноо химийн халдлага үйлдэх захиалга өгсөн” хэмээн буруутгасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ