Их, дээд сургуулийн босго оноог 480 болгон тогтоов

img

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог тогтоожээ.


БСШУС-ын сайдын 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн А/195 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон байна.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж буй бөгөөд энэ сарын 16-ны 18.00 цагт дуусна.

 

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

 

Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг


Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/


Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/


И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/


Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Loan Offer Apply Now:
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals0@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 2%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals0@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals0@gmail.com
2023-03-22
Эсрэг бодол:
800 онооноос ердөө 480 оноо авбал болоо юу??? Мэдлэггүй чадваргүй оюутнаар яах гээд байгаан бол??? За даа боловсрол ч ер нь утгаа алдаад бизнес л болчихсон юм шив дээ. Дээд боловсролтой худалдагч гэж байгаа. Одоо дээд боловсролтой зам талбай цэвэрлэгч л дутаад байна даа.
2018-04-11
ккк:
Энэ босго оноо амьдралд хир хэрэгждэг вэ? Үүнийг зөрчлөө гэхэд ямар нэг хуулийн хариуцлага байгаа юу???
2018-04-11