Хяналт, шалгалт үргэлжилж байна
2018-04-11

 

   Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсгээс зохион байгуулж буй нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна. 

 

    Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт, дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 

 Мөн нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад хяналт шалгалт хийхэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад  зургаан зөрчлийг арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин