Л.Пүрэвбаатараас УБТЗ 1.5 тэрбум төгрөгөө эргүүлэн авна


"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.04.11/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд боллоо. Шүүхээс Л.Пүрэвбаатараар 1.5 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргажээ.
Л.Пүрэвбаатар нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар хоёр жил ажилласан. “УБТЗ ХНН”-ээс түүнийг үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаандаа УБТЗ-ын хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөгийг хувьдаа ашиглаж, барилга бариулсан хэмээн буруутгаж шүүхэд гомдол гаргасан байна. Энэхүү гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцээд “УБТЗ ХНН” нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар нь уг барилгыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэхээр шийдвэрлэжээ.
“УБТЗ” ХНН нь тус барилгыг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд зарцуулах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ