С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татлаа
2018-04-11

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татлаа. Энэ талаар нийслэлийн прокурорын газраас  албан ёсны мэдээлэл өглөө.  

 

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өчигдөр орой баривчилсан. Тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн баривчлан шалгаж буй.

 

Тэгвэл АТГ-аас өнөөдөр нийслэлийн прокурорын газарт тэднийг яллагдагчаар татах саналыг ирүүлсэн байна. Прокурорын байгууллагаас саналыг хүлээн авч, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татсан байна. Мөн үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
buud
2018-04-11
irgen:
ENE 2 YADAJ KHOROYGOO HERAALGAKHUUI BOL MANGI EMEE ONGON GESENTEI ADIL BOLNOOO
2018-04-11