Өнөөдөр болох зарим үйл явдал
2018-04-12

Blue sky зочид буудлын 3-н давхрын Topaz танхимд

09.00 цагт Үндэсний статистикийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааны үр дүнг танилцуулна. Утас 96764547

 

АШУҮИС-д

09.00 цагт Анагаахын Шинжлэх УхааныҮндэсний их сургуулийн 60 дах удаагийн Эрдмийн чуулганы эмнэлзүйн салбар хуралдаан болно. Тус хуралаар эмнэлзүйн ховор сонин тохиолдол болон анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтын талаар хэлэлцүүлэгдэх болно. Холбоо барих утас 99026930

 

Туушин зочид буудлын 5 давхарт


09.30-12.30 цагт Хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа болно. 

 

Чингэлтэй дүүргийн шүүхэд

10.00 цагт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болно. 

 

МУИС-д

10.00 цагт МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит оюутны тэтгэлгийг 30 оюутанд гардуулна. Утас 99002019 дугаараас авна уу.

 

Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд

10.00 цагт Монгол-Украин Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт болно.

 

МҮЭХ-ны 4 давхрын хурлын зааланд

11.00 цагт Багш нар Засгийн газарт шаадлага тавьж, тэмцэл хөдөлгөөнд орж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийнэ. Утас:99802050, 95022859

 

Үндэсний статистикийн хорооны B1 давхрын “Мэдээллийн төв”-д

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний улирлын статистик мэдээллийг танилцуулна. 

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.30 цагт “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” хөдөлмөрийн яармаг болох талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир нар оролцоно. 


11.00 цагт Энэ сарын 14-нд бүх нийтийн "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө. Утас 325044, 91100461, 91113191

 

Дэлхийн Банкны байранд

11:00 цагт Дэлхийн Банкнаас хагас жил тутам гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгаа, тайланг танилцуулна. 

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Гэр хорооллын иргэдийг Нийслэлийн засаг дарга Су.Батболд дорд үзэж байгаа талаар "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Shuud.mn
Сонин хачин