Трамп, Ассадад хариуг нь барьж, Сирид цохилт өгнө
2018-04-12

Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн амралтын өдөр сөрөг хүчний хяналтад байдаг Дума хотноо цэргийн ажиллагаа явуулж, улмаар иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн олон улс үзэж байна.

 

 

Уг химийн халдлагын улмаас 40 орчим хүн амиа алджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг ОХУ, Ираны дэмжлэгтэйгээр иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, хатуу арга хэмжээ авахаа сануулсан юм.

 

АНУ-ын Тэнгисийн флот саяхан Европ, Ойрхи Дорнодыг чиглэн нисэх онгоц тээвэрлэгч “USS Harry S.Truman” тэргүүтэй цохилт өгөх баг явж буй тухай мэдэгдсэн билээ. “Уг флот ирэх тавдугаар сар гэхэд зорьсон газраа хүрнэ” хэмээн ОХУ-ын армиас мэдээлж, ажиглалтадаа авсан гэдгээ дуулгалаа.

 

Цагаан ордны тэргүүн Сирид цохилт өгөхөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд урьдчилан сануулаад байна.

 

Түүний мэдэгдэлд сэтгэл дундуур буйгаа Кремлийн тэргүүн мэдэгдэж “Сирид цохилт өгөх бус бүтээн байгуулалтад нь дэмжлэг үзүүлэх нь зөв алхам” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Америкууд өөрсдөө химийн зэвсэг ашиглаад тэрүүгээрээ шалтаг хийж дайн хийгээд байгаа юм бишүү
2018-04-12