Алжирт цэргийн онгоц осолдож, 257 хүн амиа алджээ
2018-04-12

Алжирын цэргийн онгоц нийслэл Алжир хотын ойролцоо осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг аймшигт ослын улмаас 257 хүн амиа алдсан хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв.

 

Онгоц “Буфарик” цэргийн баазаас хөөрөөд хэдхэн минутын дараа сүйрсэн гэнэ.

 

Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор хэргийн газар ажиллаж байна. Уг үйл явдалтай холбогдуулан  эрх баригчид орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ.

 

Гэрчүүд “Онгоц хөөрсний дараахан нэг далавчнаас нь гал гарч байсан” хэмээн ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин