Хакухо М.Даваажаргал эх орондоо иржээ
2018-04-12

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал тойргийн барилдаанаас түр чөлөө авч, өчигдөр /2018.04.11/ эх орондоо иржээ.

 

Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний баяр наадамд 6 удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа дөрөвдүгээр сарын 9-нд бурхны оронд заларсан.

 

Их аваргын отгон хүү Хакүхо М.Даваажаргал “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаа дээр дохёд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байлаа. Харамсалтай байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

 

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр буюу маргааш Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдэх ёслол 04:00-06:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Монголд дахин хөл бүү тавигтун. Монголын хэсэг залуучууд Япон нисэхэд чинь араас чинь шороо цацсан. Урвагч өөдлөхгүй. Эх орны сүлд гэж нэг юм бий.
2019-09-04
Монголд дахин хөл бүү тавигтун. Монголын хэсэг залуучууд Япон нисэхэд чинь араас чинь шороо цацсан. Урвагч өөдлөхгүй. Эх орны сүлд гэж нэг юм бий.
2019-09-04