Хуурамч архи 45 хүний аминд хүрлээ
2018-04-13

Индонезийн нийслэл Жакарта, Баруун Жава хотноо хуурамч архины улмаас 45 хүн амиа алдаж, 100 орчим хүн хордсон талаар Нийслэлийн Цагдаагийн газраас мэдэгдэж, иргэдийг гар дээрээс архи, согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг анхааруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

 

 “Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй” хэмээн  талаар Эрүүл мэндийн яамнаас сануулсан байна.

 

Цагдаагийнхан метилийн спиртээр найруулсан архи худалдаалсан бүлэг этгээдийг баривчлэн, эрүү үүсгэжээ. Уг спиртийг хүнсэнд хэрэглэх хориотой юм.

 

Архинд хордсон иргэд бөөлжих, суулгах, өндөр халуурах, хоолны дуршил муудах, толгой эргэх, зүрх болон хэвлийгээр хүчтэй хатгуулах зэрэг ижилхэн шинж тэмдэг илэрч буй талаар албаныхан уламжлав.

 

Тус улсад 2016 оны эхээр 26 хүн, шинэ он солигдох үед 10 хүн хуурамч архинаас болж амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин