Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
                        Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :
|   Д/Д  |  
     Чиглэлийн нэр  |  
     Эцсийн зогсоолын нэр  |  
     Эцсээс хөдлөх цаг  |  
  
|   1  |  
     ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”  |  
     Налайх  |  
     6:20  |  
  
|   2  |  
     Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”  |  
     Зүүн салаа  |  
     6:37  |  
  
|   3  |  
     Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”  |  
     Тахилт  |  
     6:40  |  
  
|   4  |  
     Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”  |  
     Нарангийн гол  |  
     6:40  |  
  
|   5  |  
     Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”  |  
     Нисэх  |  
     6:40  |  
  
|   6  |  
     Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”  |  
     Шадвилан  |  
     6:38  |  
  
|   7  |  
     Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”  |  
     Сэлх  |  
     6:40  |  
  
|   8  |  
     Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”  |  
     Сэлбэ  |  
     6:36  |  
  
|   9  |  
     Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”  |  
     Улиастай  |  
     6:39  |  
  
|   10  |  
     Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”  |  
     Гачуурт  |  
     6:34  |  
  
|   11  |  
     Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”  |  
     Нарангийн гол  |  
     6:40  |  
  
|   12  |  
     Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”  |  
     ХМК  |  
     6:38  |  
  
|   13  |  
     ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”  |  
     Шарга морьт  |  
     6:40  |  
  
|   14  |  
     ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”  |  
     Гордок  |  
     6:30  |  
  
|   15  |  
     ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”  |  
     Түргэний гол  |  
     6:30  |  
  
|   16  |  
     ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”  |  
     Туул тосгон  |  
     6:40  |  
  
|   17  |  
     ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”  |  
     Биокомбинат  |  
     6:40  |  
  
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ