Аваргууд МҮБХ-ны асуудалд хууль, шүүхийнхээ талд зогсож байна
2018-04-13

 

Монголын Үндэсний Бөхийн холбооны асуудал нэг талдаа гарч байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд МҮБХ-ны маргааныг иргэд Р.Нямдорж болон түүний эсрэг нөхдүүд нэг холбооны төлөө талцаад байна гэж ойлгож байсан. Гэвч үнэн хэрэгтээ хэн нь хуулийн дагуу, хэн нь хуулиа зөрчөөд байна вэ гэдэг асуултын хариулт олдож, албан ёсны тамга тэмдэгтэй Л.Чинбат холбоогоо удирдахаар боллоо. 

 

Хууль дүрэмтэй улсын хувьд аливаа маргаантай асуудалд хуулийн талд, хуулиа барьж шийдвэр гаргасан шүүхийн талд ҮНЭН бат зогсох ёстой. Энэ ч ном журмаараа болж, МҮБХ-г удирдах гэсэн Р.Нямдорж тэргүүтэй нөхдүүд үнэний өмнө бууж өглөө. 

 

МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 16 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй долоо гаруй жил явсан. Ингэхдээ Их Эеийг хуралдуулалгүй тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтаадаг байсан. Үүнийгээ бөхчүүдэд худлаа тайлбарлаж өөрийн үйлдлээ хууль бус хэмээн итгүүлсээр ирсэн байна. Гэвч сүүлд нь түүний үйлдэл хууль бус болохыг нь мэдсэн бөхчүүд Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон шийдвэрийг 2017 оны тавдугаар сарын 28-нд гаргасан юм.

 

Гэтэл бөхчүүдийн төлөөлөл оролцоод хууль дүрмийн дагуу зохион байгуулсан уг хурлыг  Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс хүчингүй хэмээн дөргүй "бух" шиг зүтгэж хууль зөрчихийн сацуу бөхчүүдээ хоёр хувааж асуудлыг улам хурцдуулаад байсан. Тэр ч бүү хэл хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлдөг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг хууль бусаар томилсон хуралд аваргууд бүгд оролцлоо хэмээн олон нийтийг хуурч харагдана лээ. Үнэн хэрэгтээ хуралд оролцсон төлөөллүүдийн мэдээлж буйгаар тэнд Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр болон сүүлд хурал тарахын өмнө орж ирсэн Г.Эрхэмбаяр аварга нараас өөр аваргууд суугаагүй гэнэ.

 

Тэгвэл хуурамч, хууль бус хэмээн гүтгэж буй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлүүлсэн хуралд аваргууд өөрсдөө оролцож тэргүүнээ сонгосон байдаг. Тэр ч байтугай уг хурлын өмнө аваргууд өөрсдийн гарын үсэгтэй бичиг явуулж "Олон жилийн турш үүссэн үйл ойлголцол, талцалыг арилгаж, эвлэрүүлэн Монгол ёс заншлаа хүндэтгэж, бөхчүүдийнхээ нийгмийн асуудлыг илүү анхаарч ажиллах шинэ тэргүүнээр Л.Чинбат таныг гэж аваргуудын зөвлөл санал оруулж байна. Иймд та хамтарч ажиллана уу" санал хүртэл гаргаж байв. Аваргуудын зөвлөлд нийт 10 аварга харьяалагддаг. Үүнээс 6 аварга нь ийнхүү Л.Чинбатыг дэмжиж, Р.Нямдоржоос татгалзаж байжээ. Гарын үсэг зураагүй дөрөвт Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр гэх Р.Нямдоржийг эхнээсээ дэмжиж ирсэн аваргууд байна. Үлдсэн хоёр аварга нь талийгаач Ж.Мөнхбат аварга болон Д.Сумъяабазар нар байна.

 

Ямартаа ч өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр яриад байсан шиг бөхчүүд Р.Нямдоржийн талд байж хууль ёсоор сонгогдсон Л.Чинбатын эсрэг байна гэсэн зүйл байхгүй бололтой. Яг үнэндээ  бөхчүүд маань Р.Нямдорж, Д.Данзан, хууль тогтоогчоос хууль зөрчигчийн дүрд шилжээд буй Б.Бат-Эрдэнэ нар шиг МҮБХ, бөхийн зүлэг ногоон дэвжээгээ сэвтээхийг хүсэхгүй байгаа бололтой. Худлаа гэвэл доорх баримтаас та бүхэн үнэнийг тунгаана буй за. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гарьд,харцага цолыг болиоч,эрэмбэлэх нь зөв.Нэг удаа гарьдуудад арслан,харцагуудад заан өгөөд дүрмэндээ өөрчлөлт оруулья.
2018-04-14
Bohiin holboo 2 huvaagdchihaa, tegeed bohchuudee 2 huvaaj avaad naadam bolon alivaa barildaand bohchuud ni barildahad ch amar nogoo holbooniihoo bohchuudees amlaj avaad barildaad bhad amar
2018-04-13