УИХ-ын даргын зөвлөл хуралдана
2018-04-13

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. 


Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм. 

 

Одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслүүд болон хуралдааны хуваарийг гаргана. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин