Шүүх ард түмний эсрэг ажилладаг АВАРГА машин боллоо
2018-04-13
Гэрэл зургийг MPA.MN

 

“Хөдөлмөрийн Үндэсний Сан” ТББ-гаас шүүгчдийн талаар өнөөдөр (04.13) мэдээлэл хийлээ.

 

Тус хурлаар “Хөдөлмөрийн үндэсний сан” ТББ тэргүүн С.Зоригтбаатар“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой Ажилын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хуралын тогтоолыг үзүүлж“Улс төр бизнесийн МАНАН бүлэглэл олон жилийн турш “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал шахаж ирсэн. Уг бүлгэм улам томорч одоо Монгол Улсыг залгихыг санаархаж байна. Тус үйлдвэрийн 49 хувийг хуйвалдааны замаар авахдаа олон улсын гэрээг зөрчиж төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан гэж УИХ үзэж тогтоол шийдвэрээ гаргасан ч мафийн бүлэглэл Эрдэнэт үйлдвэрийг ард түмний мэдэлд буцаан өгөхгүй нь.

 

Олигархажсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гар хөл болсон шүүгчид Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажилласаар ирсэн. Тухайлбал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Ө.Уянга, Захиргааны хэргийн шүүгч М.Батзориг, Захиргааны хэргийн тэнхимийн шүүгч М.Батсуурь, Улсын дээд шүүхийн дарга Ц.Зоригт нарт Үндсэн хууль үйлчилсэнгүй. Тэд Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байна.

 

Төр, засгийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нь илэрч МАНАН бүлэглэлийн гардан хийсэн эдийн засгийн эрүүгийн хэргийг шалгах шударга тогтолцоо үгүйлэгдэж байна. Мафийхан хууль хяналтын байгууллагад гар хөлөө ажиллуулж, тэднээрээ хүссэн шийдвэр тогтоол гаргуулдаг болсон. Шүүхийн хараат бус байдал алдагдаж ард түмний эсрэг ажилладаг аварга машин боллоо. Энэ бүгдийг өөрчлөх, засахад ард түмний дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

 

Шударга ёсыг нэхэж, өмчөө хамгаалахын тулд мафийн бүлэглэлтэй тэмцэхийг уриалж, энэ сарын  17-нд Эрх чөлөөний талбайд жагсаал хийхээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин
Уянгабатзоригт:
Тэрбумтан шүүгч нар тэрбумтнуудын талд л ажиллахаас юу гэж гуяа ганзагалсан гуйлгачингуудын төлөө ажилладаг юм? Горьдвоо бас. Та нарыг олон юм яриад байвал наад аманд чинь алчуур чихээд нэг худгийн ёроол руу шидчихнэ шүү! Шүүгч нарт эрх мэдэл, мөнгө байна! Та нар яаж ч чадахгүй!
2018-04-15
irgen:
terbumtan shyygchid torson gesen tedniig yaraltai barivchilj shalgah heregtei !!!! ATG-aa yu harj bna ??!!
2018-04-15
irgen:
terbumtan shyygchid torson gesen tedniig yaraltai barivchilj shalgah heregtei !!!! ATG-aa yu harj bna ??!!
2018-04-15