
Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайханг орлогч даргын хамт, Шударга өсрөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахыг орлогч даргын хамт үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан улстөрийн шалтгаанаар огцорч байгаа болохоор түүний асуудлыг хэлэлцсэнгүй.
Харин үгсэн хуйвалдаж шатахууныхаа үнийг нэмсэн нефть бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийг жилийн орлогынх нь 6 хувиар торгож улсын төсөвт оруулахаар болсон байна.
Ингэснээр шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлт бий болгосон албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байгаа юм.