ХДХВ-ын гурван тохиолдол илэрчээ
2018-04-13

 

Үндэсний статистикийн газраас Монгол улсын 2018 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав.

 

Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18556 эх амаржиж, 18671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2%)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2%)-өөр тус тус нэмэгдсэн байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9%)- аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9%)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7%)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (16.4%)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9%)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7%)-оор өссөн байна.

 

Улаанбаатар хотод 2018 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 3 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 255 болсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин