МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
2018-04-13

 

МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат анхныхаа тушаалыг гаргалаа. Тэрбээр тус холбооны гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилсон байна. Одоогоор тус холбоо хоёр тэргүүн, хоёр тамгатай мэт харагдаж байгаа ч албан ёсны тэргүүн нь Л.Чинбат бөгөөд Л.Чинбатын хэрэглэж буй тамга тэмдэг хүчин төгөлдөр юм. Харин Р.Нямдоржийн хэрэглэж буй тамга тэмдэгийг шүүхээс хүчингүй болгож, Р.Нямдоржийг тус холбоог 16 жил хууль бусаар удирдсан хэмээн шүүхийн 6 удаагийн шийдвэр гарсан байдаг.

 

Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байна. Гэвч 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Гэсэн хэдий ч тэрбээр хууль бус хурлыг өнгөрсөн гуравдугаар сар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр томилсон байдаг. 

 

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ. 

 

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Төрөө:
Мөнх -Эрдэнэ сайн бөх.Жудагтай. Бат - Эрдэнэ хөөрхий Нямдорж, Данзантны гар хөл. Бас болоогүй Одхүү хулгианаар хамгаалагчаа болгодог. Чааваас даа. Бат -Эрдэний мулгуй толгой одоол зэс нь цухуйх гээд байна даа.Муу бар нүдээ олон ч жил нуусан даа. хөөрхий.
2018-04-16
Чинбатын найз:
Муу найз минь овоо ухаантай юмсан. Зүүдлээд байгаа юм уу даа. Миний найз зүүднээсээ сэрж, бизнесээ л хийдээ.
2018-04-15
МӨНХ-ЭРДЭНЭ Ч ДЭЭ. МУЛГУУ ДАА МУЛГУУ:
ОНИГО ОНИГО. АМЬХАНДАА БАТ-ЭРДЭНЭ АВРАГЫН ЭСРЭГ МӨНХ-ЭРДЭНЭ АРСЛАНГ ТАВЬЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ. ҮНЭХЭЭР ЯВУУРГҮЙ ӨЛӨН АРГА БАЙНА. ИЙМ ТҮҮХ ҮРГЭЛЖ УРД ЗҮГИЙН УЛСУУДААС ГАРСЫМАА. ХАЛХОЙРДУУДЫН ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ТЭМЦЛЭЛД ТӨВ ХАЛХЫН АРСЛАН УНАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ. МӨНХ-ЭРДЭНЭ АРСЛАН МИНЬ САЙН БОДООРОЙ. БАТ-ЭРДЭНИЙГ ДИЙЛЭХ ГЭЖ ЯВЖ БАРУУН МОНГОЛЫН УЛСУУДЫН ГАРЫН АЛЧУУР БОЛОВ ОО ЧИ.
2018-04-15
бөхийн өнгө:
Бөхийн өргөөг өнгө зүсийг нь сайжруулаач ээ. Муухай царайтай юм байхын
2018-04-14
arslangiin neriig ashiglaj hudlaa senseatsi degdeej bga bailguidee?arslan ch arai buuri aldaj hoshgirch guihgui bailgui de?
2018-04-14
иргэн:
Чинбат Энэ хүнд хийх ажил их бий,ингэж хэл аманд оруулж хэрэггүй. Улсад хэрэгтэй юмаа хийгээ.Сайхан ажил хийдэгт нь баяр хүргэе. Энэ холбоо энэ тэр гэж битгий яваарай.
2018-04-14
иргэн:
Бөхчүүд ингэж албан тушаал хөөцөлдөж дэмийрэхээ болиочээ. Албаа мэдэхээр нь Батэрдэнэ аврага хариуцаад ёстой төртэй авч явах нь зөв шүүдээ.Аврагад үүрэг болгох хэрэгтэй. Бусад нь болимоор юм.
2018-04-14
oligarhiud zailaaaaaa:
odoo hoorond n uguush hayj alaltsuulah n dutaj.?er n tur medeldee avaad terguun merguuniig n tomildog bval zugeer yum bish uu?heseg buleg luivarchid negdeed l minii holboo bi boss n geed darvalzaad bhaar tur zasag n shiidvel yasan yum be?ug n bol Chinbat Hurel baatar Huder baatar nar iluu iluu.esgii hiih gazar nohoi hereggui ee gej unen shuu.
2018-04-13
chimbaag demjij bna
2018-04-13
иргэн:
Чинбат Энэ хүнд хийх ажил их бий,ингэж хэл аманд оруулж хэрэггүй. Улсад хэрэгтэй юмаа хийгээ.Сайхан ажил хийдэгт нь баяр хүргэе. Энэ холбоо энэ тэр гэж битгий яваарай.
Зочин:
Тэгээд Нямдорж барилдаж байсан юм уу
2018-04-13
buh buhchuudoin dund sanal asuugaad hen iluu sanal avsaniig ni tavih heregtei gehdee chinbatiin bag er ni demii taldsa:
t
2018-04-13
zochin:
eneChinbat Bat-erdene avargaas iluu buhiig medlee yu e
2018-04-13
ZOCHIN:
TOLGOIGOOROO N BARILDCHIHAA CH...
2018-04-13
ZOCHIN:
ER N TEGEED HUULI GEDEG YMIIG BUGDEEREE ULANDAA GISHGEED SURCHIHJEE.IH HURLIINH N GISHUUN N HURTEL HUULIA OILGOHGUI ,DARGA L BOLJ BAIVAL GEED L ZUTGECHIH YM.HUULIA L BARIMTLAA CH.HEN N CH TERGUUN N BOLSON....HUULIA TENEGUUDEE.
2018-04-13
zochin:
Chinbat gj heze barildaj bailaa
2018-04-13
Заааа яяхаваа ээ. Барилдуулаад л шийдье. Чинбат нь давбал бологээ.
2018-04-13