Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-04-15

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

 

2018 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин