НҮБ-ын энхийг сахиулагчид халдлагад өртжээ
2018-04-16

Мали улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй НҮБ болон Францын цэргүүд халдлагад өртсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан хоёр машин дэлбэрчээ. Уг үйл явдлын улмаас нэг цэрэг амиа алдсан гэнэ. 

 

 

Тимбукту дахь нисэх буудлын ойролцоо энэхүү үйл явдал болсон бөгөөд амиа алдсан цэрэг НҮБ-ын энхийг  сахиулагч байжээ.  Таван цэрэг шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Энэхүү алан хядах ажиллагааг ямар бүлэглэл үйлдсэн нь нууц хэвээр байгаа юм.  Олон жилийн өмнөөс НҮБ, Малид энхийг сахиулах болсон бөгөөд байнга амь өрссөн үйл явдалтай тулгардаг аж. НҮБ дээрх үйл явдлын дараа амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин