Б.Мөнгөншагайд баатар цол нэхэн олгохыг хүсэв

img

 

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өнгөрөгч 2017 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн  хээрийн сургуулилт хийж байх явцад байлдааны гар гранат дэлбэрч, хоёр цэргийн албан хаагч амь эрсэдсэн.

 

Амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагайн эгч Б.Мөнхзаяа дүүдээ баатар цол нэхэн олгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Миний дүү эх орондоо өргөсөн тангарагтаа үнэн ч байж анд нөхөд албан хаагчдынхаа амийг аварч тэнгэрийн оронд очсон билээ. Цаг хугацаа харвасан сум шиг л хурдан өнгөрч нэг жил болсон байна. Дүүгийн минь баатарлаг гавъяаг үнэлж баатар цол нэхэн олгуулах хүсэлтэй байна” хэмээсэн байна.

 

 

Амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай нь гранат дэлбэрэхэд биеэрээ хааж, бусад цэргүүдийн амийг аварсан гэдэг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бэлтгэл сургуулилтын үед ажилдаа хайнга хандсан хүн болгонд өгөх ёстой юу. БХЯ одоо үнэн мөнийг хэлэх хэрэгтэй. Нас барсан гэдэг шалтгаанаар өгөөд байдаг ч зүйл биш.
2023-03-14
ЗОЧИН:
ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ОЛОН ХҮНИЙ АМЬ АВАРСАН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ОЛОН ЮМ БИЧЭЭД БАЙГААЧ. ӨГӨХ ЁСТОЙ ЦОЛЫГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЖИНХЭНЭ БААТАР ЭР
2018-04-17
Батүүл балайд биш ийм л цэрэг эрсэд өгөх ёстой.
2018-04-16
Зочин:
Олгож яагаад болохгїй гэж хїний амь аварсан байна шїї дээ хєєрхий
2018-04-16
Бас нэг цэрэг үхээ биз дээ. Юун баатар. Ер нь тэгээд үхсэн хойно тэр баатар цолоор юугаа хийх юм. Шал дэмий юм хийж байх юм.
2018-04-16
chinii sanalaar yahav dee haha
2018-04-16
Дэмийрхээ боль!!! Өөрийн ажилдаа хайнга хандан бусдын амь нас хохроосон хүн хэзээч зөвдөхгүй!!!
2018-04-16
zochin:
tm um gj bhgvi
2018-04-16
Зочин:
Shagnah sanaltai
2018-04-16
chinii sanalaar yahav dee haha