Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд хэн хэн багтав

img

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан үе үеийн Ерөнхий сайд нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Мөн гэрээг Монголд ашигтай үгүйг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар гуравдугаар сарын 23-нд байгуулсан.  “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсаныг танилцуулж байна.

 

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана.

 

Гишүүдээр:

          1.Н.Амарзаяа,

          2.О.Баасанхүү,

          3.Б.Бат-Эрдэнэ,

          4.Б.Жавхлан,

          5.З.Нарантуяа,

          6.Я.Содбаатар,

          7.А.Ундраа нар томилогджээ.

 

Ажлын хэсгийн дэргэд туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулах юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир шалгалтын явцын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

 

Д.Дамба-Очир: Үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ

 

– Энэ ажлын хэсэгт дөрвөн намын төлөөллөөс гадна төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийнхэн чиглэл бүртээ асуудлаа ярихаас гадна холбогдох баримтуудыг гаргаж авах юм. Ингэснээр бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх чиглэлтэй ажиллаж байна.

 

Бид бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Дэд ажлын хэсгүүдийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулаад байна. Бас дэд ажлын хэсгийг УИХ-ын гишүүдэд давхар хариуцуулсан. Томоохон бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, үндсэн гэрээ, түүний хэрэгжилт, Монгол Улсад өгч байгаа татвар, өгөөж болон байгаль орчин, нийгмийн асуудлыг шалгаж эхлээд байна. Ажлын хэсгийнхэн “Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөөд байна. Төрийн гурван өндөрлөг ажлын хэсгийг дэмжиж байгаа. Нэг үеэ бодвол Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг болсон байна. Үүнийг “Оюутолгой” компанийн удирдлагууд ч ойлгож, хүлээж авч байгаа. Энэ удаад Монгол Улсад ашиггүй, өгөөж муутай заалтуудыг өөрчлөхөөр ажиллана. Ялангуяа, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалтуудыг өөрчлөх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна.

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbvc:
ene 3 huuhen ju oilogdog jum
2018-04-16
Deeremduulj bsanas hadgalya
2018-04-16
Иргэн:
УИХ бус, шалгах үүрэгтэй, эрхтэй газруудаар нь ажлыг нь хийлгээд, УИХ томилсон тэр байгууллагуудынхаа ажилд нь дүн тавиад сууж байх ёстой болохоос бүх асуудлаар л шалгалт, мөрдөлт хийгээд байгаа нь буруу. Үндсэн ажлаа л сайн хийж сайн хуулиуд батлаачээ. УИХ-ын тухай хууль нь л гэхэд цоорхой, ноорхой, асуудал үүсэхээр л мухардалд ороод байхад бусад салбарын хуулийг цогцоор нь харж байгаа гэж найдах аргагүй
2018-04-16
Gereeg oorchlohgui bol uurhaig delbeleh heregtei
2018-04-16
Deeremduulj bsanas hadgalya
Зочин -Х:
Ман-гарууд ямар илжиг шиг усан тэнэг нохдуудаа оруулаа вэ? Ард тvмнийг даагжигнахаа бол!!! Амарзаяа, Бат-Эрдэнэ, Жавхлан нарийг хас . Энэ гурав хэд хоног vнэгvй хоол идчихээд л ирнэ биз. Эсгий хийх газар нохой хэрэггvй гэдэг Монгол ардын vг байдаг юм даа. Мэдэхгvй бол мэдэж ав мангаруудаа . Хилэгнэж бна .
2018-04-16
Зочин -Х:
Ман-гарууд ямар илжиг шиг усан тэнэг нохдуудаа оруулаа вэ? Ард тvмнийг даагжигнахаа бол!!! Амарзаяа, Бат-Эрдэнэ, Жавхлан нарийг хас . Энэ гурав хэд хоног vнэгvй хоол идчихээд л ирнэ биз. Эсгий хийх газар нохой хэрэггvй гэдэг Монгол ардын vг байдаг юм даа. Мэдэхгvй бол мэдэж ав мангаруудаа . Хилэгнэж бна .
2018-04-16
Зочин -Х:
Ман-гарууд ямар илжиг шиг усан тэнэг нохдуудаа оруулаа вэ? Ард тvмнийг даагжигнахаа бол!!! Амарзаяа, Бат-Эрдэнэ, Жавхлан нарийг хас . Энэ гурав хэд хоног vнэгvй хоол идчихээд л ирнэ биз. Эсгий хийх газар нохой хэрэггvй гэдэг Монгол ардын vг байдаг юм даа. Мэдэхгvй бол мэдэж ав мангаруудаа . Хилэгнэж бна .
2018-04-16
Хотын залуу:
Амарзаяа Батэрдэнэ хоёр бол зүгээр л илүүдсэн бараа.
2018-04-16
оюутолгойн гэрээ муу болсон нь хөрөнгө оруулагчдаас хамаараагүй.тэдэнд буруу өгөх хэрэггүй. хамаг буруу тэр үеийн ерөнхийлөгч нар ерөнхий сайд нар намын даргад л байсан. муу гэрээг зурж урьдчилгаа мөнгө авч тараах замаар ард түмнээ хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс авилгалдсан хүмүүс бол баяр элбэгдорж нар шүү дээ. оюутолгойн гэрээ муу болсон алдаа гарсан шалтгаануудыг тодруулах ёстой.түүний дотор баяр элбэгдорж энхбаяр гээд төрийн дээд удирдлагад байсан хүмүүсийн гаргасан алдаануудад дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой.хууль яаж зөрчсөн? гэх мэт хуулийг яаж тойрсон ямар байр суурь баримталсан,эх үүсвэргүй байж яагаад 2008 оны сонгуулиар 1,5 сая төгрөг амласан гээд ?үүнийг МАН ын их хурал засаг судалж дүгнэж бараг чадахгүй дээ. тиймээс хараат бус ажлын хэсгийг бас ажиллуулах ёстой.МАН ыхан өөрсдийн дарга нартаа үнэлэлт дүгнэл өгч чадах уу? мэргэжлийн маш нарийн ур чадвартай баг хэрэгтэй. гадаадад сургууль төгсөөд олон улсын банк санхүү хуулийн фирмүүдэд ажиллаж байсан ажлын туршлагатай залуучууд олон бий. тэднийг ажлын хэсгийн мэргэжлийн багт оруулах ёстой.
2018-04-16
хахахаха элэг авлаа л даа:
там очир гэнүү замаас цусалсан нь багаджээ за бас амарзаяа яааая яана дааа ккккк амарзаяа баасанхүү 2 үнхээр оюу толгойг шалгаад гараад ирдийн бол би сарандээрээс ашигт малтмал зөөнөө , энэ улсын өнөөгийн муу төрх нь иймэрхүү сул улстөрчдийн гай зайл псда
2018-04-16