Гэрч хохирогчийг хамгаалах хууль хэрэгжсэнгүй
2018-04-16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 11-ний өдөр 38 тоот зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч хохирогчийг хамгаалах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2018.04.16) АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд авлигыг илчлэх, гэрчлэх, мэдээлэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлжээ. Авлига авсан албан тушаалтан болоод хууль зөрчиж, дур зоргоороо авирлаж ард иргэдийг шахаж дарамталж байгаа үйлдлүүдийг таслан зогсоох сайн дурын бүлэг, бүлгэм байгуулан Олон нийтийн зөвлөлд бүртгүүлж хамтран ажиллахыг уриаллаа.

 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан“ Олон нийтийн зөвлөлийн өрөөнд авлигын гэрч, мэдээлэгч нарыг хянаж, шахаж шаардах үүднээс камер байрлуулсан. Тиймээс бид гурав хоногийн дотор энэ камерыг хураахыг АТГ-аас шаардаж байна.

 

2007 оноос хойш хэчнээн гэрч хохирогчийг хамгаалсан, хэний бичиг баримтыг өөрчилж, хэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээлэл авна. Хууль хүчний байгууллагууд гэрчийг хамгаалах үүрэгтэй. Энэ байгууллагуудаас авлигийг гэрчилсэн хүнийг яаж хамгаалсан талаар тодруулахаар албан бичгүүдийг хүргүүлэх гэж байна. Гэрч хохирогч нарыг хуулийн дагуу хамгаалж байсан юм уу, эсвэл авлига авсан хүмүүсээ хамгаалаад өдийг хүрсэн юм уу гэдгийг хариуг удахгүй олон түмэнд дуулгах болно” гэсэн мэдээллийг өглөө.

 

 “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал А.Саруул “Манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээгээр авлигад өртсөн байна. Гэрч хохирогчийг хамгаалах хууль байдаг ч энэ таван жилийн хугацаанд хэрэгжсэнгүй. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2018-2019 онд авлигыг илчлэх, гэрчлэх, мэдээлэх, татгалзах зарлиг гаргалаа. Энэ зарилгийг хэрэгжүүлэхийг ард түмэндээ уриалж байна” гэв.

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин
Тийм шүү.:
Хаана очих хаяг, ярих утас бна уу.
2018-04-16