Халамж нэрээр ард иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу
2018-4-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Манай улс "Хүний хөгжил сан"-г 2008 онд баталж, бий болгосон. Аль нэг улстөрийн нам сонгуульд ялахын тулд халамжийн бодлого нэрээр ард иргэддээ бэлэн мөнгө тараах нь зөв бүтэц зохион байгуулалт биш. Энэ бүгдээс шалтгаалан баялгийн сан халамжийн сан болсон түүх бий. Баялгийн сан гэдэг бол хуримтлалын сан байх ёстой. Өнөөдөр Казахстан улсад үндэсний баялгийн хоёр сангаар дамжуулан төрийн өмчит үйлдвэрийн газруудаа удирдаж, орж ирсэн орлогоор үндэсний баялгийн сан нь дэлхийн зах зээлд гарч, олон улсын зах зээлээс хувьцаа, хөрөнгө худалдаж авах зэрэг олон зүйлийг зохицуулж байна. Иймд бид улсынхаа Үндэсний баялгийн сангийн талаар ярих цаг болсон.  Газар доорх баялгийг тэгш хүртээмжтэй байдлаар ард иргэддээ хүргэх нь баялгийн сан мөн. Ийм зохицуулалт хийхийн тулд баялгийн сангийн тухай хуулийг яаралтай гаргаж, УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа” гэв.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар баялгийн санг энэ онд багтаан бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй ажээ. 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сайн будаа идэх ч бас авъяас юм шүү. Үүнийг бүүр мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн хүмүүс ч байдаг юм. Дутуу эзэмшсэн бол харин хуулсан юмныхаа утга, мөн чанарыг ойлгоогүй байдаг учраас хор хохирол ихтэй байдаг гэдэг юм билээ шүү
2018-04-18
A:
Ooroo medehgui umaa meddeg hun shig yrih umaa.estoi zohihgui bna
2018-04-18
Сумьяабазар сайд уул нь зөв ажил хийх гээд байна даа.
2018-04-17
jak:
kk fb ukhaj baikhdaa olj unshsanaa uuruu sudalaad bukh bodlogo tulubluguuguu bolobsruulsan yum shig khudlaa goyo yarikh yum da.nileen deer fb deer baisan yumiig yarikh yum da ene khun kk
2018-04-17
zochin:
Yamar ch yum 2 taltai yag heregtei hun bgaa l bh halamjiin mungu buusan udur banknii oiroltsoo nevt arhidalt turiin baiguullaga sudalgaa hiigeed vzeerei
2018-04-17
мийгаа:
зөв
2018-04-17