Хөгжлийн бэрхшээлтэй иргэд татварыг хэлэлцлээ
2018-04-17

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчинг хэрхэн сайжруулах талаар өнөөдөр хэлэлцлээ.

 

Тус хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэд болон иргэний байгууллагын төлөөллүүд оролцож, татварын талаар ярилцав.  

 

“Тэгш нийгмийн холбоо” ТТБ тэргүүн Л.Энхбуянт “Бид өмнөхөө бодвол дэвшилттэй байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг мандаттай агентлагтай болох гэж байна. Энэ агентлаг бидний ярьж байгаа асуудлыг багц багцаар нь шийдвэрлэдэг, байнгын санал авдаг, эрдэм шинжилгээний ажил хийдэг, хүний нөөцийг бэлтгэдэг байх ёстой. Энэ агентлаг бий болохоор хөгжлийн асуудлууд аяндаа яригдана. Энэ асуудал яригдахаар хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн асуудал зайлшгүй яригдана. Тэгэхээр уг агентлагийн дэргэд тусдаа санг бий болгох боломж байна. Татварын тухай хөнгөлөлтөөр аж ахуй нэгжүүдийг хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход зориулагдсан сан руу мөнгөө хийхээр болбол тэрийг юунд зарцуулагдаж байгааг тайлагнадаг байвал илүү тодорхой болно” гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

 

 

Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Сонсголын бэрхшээлтэй хүмүүс надад нэг санал өгсөн. Манай сонсголгүй хүмүүсийн хүртээмж нэмэгдэх үү гэдгийг 1260 хүн намайг асууж өгөөрэй гэсэн юм. Бид машин барихдаа татвар төлдөг ч бидэнд зориулсан зам талбай, зогсоол зэргийг шийдсэн орчин байдаггүй” хэмээн ярилаа.

 

 

 

 

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-07