Пак Ын Хэ давж заалдахаас ТАТГАЛЗЛАА

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн шүүх хурал энэ сарын эхээр болсон билээ.
Шүүхээс түүнийг Хөх ордны тэргүүнээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан болон авлига авсан хэмээн буруутгаж, 24 жилийн ялаар шийтгэсэн юм. Прокурорууд түүнд 30 жилийн ял төлөвлөөд байв.
Тэгвэл Пак Ын Хэ өнөөдөр давж заалдахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрбээр давж заалдахаас татгалзсан хүсэлтээ Дээд шүүхэд өгсөн байна. Түүний дүү давж заалдах хүсэлтээ өнгөрсөн амралтын өдөр шүүхэд хүргээд байжээ.
Пак Ын Хэгийн өмгөөлөгч дээр асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийхээс татгалзсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ