Нийтийн дуучид хэвлэлийн хурал зарлав
2018-04-17 15:19

 

 

МУСТА дуучин П.Идэржавхлан энэ сарын 20-нд буюу гурав хоногийн дараа Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр тов зарласан. Гэвч тоглолт нь хойшлогджээ.

 

Монгол бөхийн өргөөний үйл ажиллагааг энэ сарын 14-ны өдрөөс түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Тодрулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. 

 

Гэвч дуучин П.Идэржавхлан тоглолтынхоо 2000 гаруй тасалбарыг борлуулж, бүх бэлтгэлээ базаагаад байсан ч Монголын үндэсний бөхийн холбооноос заал гаргаж өгөх боломжгүй болсныг мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан МУСТА дуучин П.Идэржавхлан болон тоглолтоо хийхээр төлөвлөсөн уран бүтээлчид маргааш буюу энэ сарын 18-нд 14.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
unendee:
Sumandaa duulaa zah zeel chn tend bn
2018-04-29
zochin:
zohioliin duu duuchid zambaraagaa aldlaa Gol gorhi. nuur tsuurum, uul had bugd bas baiguullaguud duutai bolson
2018-04-17
Zochin:
za za ene zohioliin duuchid odoo bolimoor yum,yarshigtai, durgui hurmeer yasan hanaj tsaddagui uls be
2018-04-17
zail zail sda shahaanii bilet shaachaad
2018-04-17