Хоёр Солонгосын тэргүүн нар анхны дуудлагаа хийнэ
2018-04-18

Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нар энэ сарын 27-ны өдөр хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд уулзахаар тохиролцоод буй юм. Тэгвэл уг уулзалтын талаар өнөөдөр Хөх ордны тэргүүн Мүн Жэ Ин тун удахгүй албан ёсны хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү хэвлэлийн хурлын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар ямар сэдвээр ярилцах, хаана уулзах нь албан ёсоор шийдэгдэх юм.

 

Мөн Мүн Жэ Ин болон Ким Чен Ун нар энэ баасан гаригт анх удаагаа утсаар ярихаар болсон талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тамгын газрын дарга, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хорооны тэргүүн Им Жон Сеок мэдэгдлээ.

 

Сөүл дээрх утасны дуудлагад ихээхэн ач холбогдол өгч буй гэнэ.

 

“Дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсын тэргүүн нарыг хамтарсан хэвлэлийн хурал хийлгэхийг манай тал хүсч байна. Энэ талаар уулзалт эхлэхээс төгсөх хүртэл бид  Пхеньяны удирдлагуудад санал тавих болно” гэж Им Жон Сеок мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин