Ослын буулт хийсэн онгоцны зорчигч амиа алджээ
2018-04-18

Америкийн агаарын тээврийн “Southwest Airlines Flight 1380” компанийн онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэмтэл гарсан учир уг онгоц 11.30 цагт Филаделфи хотноо ослын буулт хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

 

Онгоц Нью Йорк хотоос Даллас хотноо очих хуваарьтай байжээ. Албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэнэ.

 

Онгоц нислэг үйлдэж байхад нэг талын хөдөлгүүр задарсан аж. Улмаар гэмтэл авсан хөдөлгүүрээс хэлтэрхий цацагдаж, онгоцны бүхээгт нэвтэрчээ. Энэхүү үйл явдлын улмаас нэг эмэгтэй амиа алдаж, долоон хүн шархадсан байна.

 

Зарим эх сурвалжууд “хэлтэрхийнүүд онгоцонд нүх үүсгэж, улмаар хохирогч эмэгтэй унасан” гэв. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй аж. Одоогоор хохирогч онгоцноос унасан эсвэл хэлтэрхийнд оногдсон нь нууц байна.

 

Хохирогч эмэгтэй “Well Fargo” банкны олон нийттэй харилцах албаны дэд захирал Женнифер Риордан байсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ. Хэвлэлээр цацагдсан энэхүү мэдээллийг банк баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Yamar ch azgui Hun b dee....um maanii bad mi hum
2018-04-18