Хатагтай Бекхэм 44 нас хүрлээ
2018-04-18

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн гэргий, “Spice girls” хамтлагын экс гишүүн Викториа Бекхэм 44 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Лондон дахь гэртээ даруухан тэмдэглэсэн байна.

 

Бекхэмийн дөрвөн хүүхэд ээждээ зориулан төрсөн өдрийн бялуу өөрсдөө урлажээ.

 

 

Викториа өөрийн инстаграмдаа нөхөртэйгээ авахуулсан зургаа байршуулаад “Чамдаа хайртай шүү. Гэнэтийн бэлэг гэнэтийн байлаа” хэмээн бичсэн байна. тэрбээр мөн хүүхдүүдийнхээ урласан бялуу болон бэлэгний зургийг нийтэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин