Женнифер Лауронсын экс хайр ААВ боллоо
2018-04-18

“The X Men: First Class” киноны од, жүжигчин Николас Холт анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 28 настай жүжигчин залуугийн найз бүсгүй, модель Брайни Холли өчигдөр амаржжээ.

 

Хос охинтой болсон бөгөөд одоогоор нэр өгөөгүй байгаа гэнэ. Холт “Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн инстаграмдаа бичжээ.

 

Холт, Холли нар өнгөрсөн 2016 оноос болзож эхэлсэн юм.

 

Николас Холт өмнө нь “Оскар”-ын шагналт, “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауронстай үерхэж байжээ. Тэд дөрвөн жил үерхэж, улмаар 2014 онд салцгаасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин