“Korean Air”-ийн өв залгамжлагчийг аяллаар явахыг хориглолоо
2018-4-18

Өмнөд Солонгосын цагдаагийнхан агаарын тээврийн “Korean Air” компанийн өв залгамжлагч Чо Хюн-минийг аяллаар явах болон хилийн дээс алхахыг хориглосон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 35 настай Чо Хюн-минийг энэ сарын 14-нд компанийн зар сурталчилгаа хариуцсан менежерийн нүүр рүү ус цацсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.

 

Гэхдээ уг мэдээллийг батлах зураг эсвэл видео бичлэг байхгүй хэдий ч олон нийт түүнийг буруутгаж буй билээ. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан өв залгамжлагчийг шалгаж эхэлжээ.

 

Чо Хюн-мин нь “Korean Air” компанийн өв залгамжлагчаас гадна дэд захирлын албан тушаалыг хашдаг юм. Тэрбээр болчимгүй үйдлийнхээ төлөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан байна.

 

Компанийн хэвлэлийн алба “Дэд захирал болон менежерийн дунд маргаан өрнөсөн. Гэхдээ дэд захирал, менежерийн нүүр рүү бус шал руу ус цацсан” хэмээн мэдэгджээ.

 

Чо Хюн-миний эгч Хитер Чо 2014 онд онгоцны үйлчлэгчийг самар таваглаж өгөөгүй хэмээн буруутгаж, нислэг үйлдэж байсан онгоцыг буцахыг шаардаж, шуугиан дэгдээж байв. Түүнийг нислэгийн хуулийг зөрчихөөс гадна зорчигчдын аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж, шүүхээс нэг жилийн ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр 2015 онд батлан даалтаар суллагдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 лангаар нь ГУДАМЖИНД ХОГ түүлгэмээр юм байна.
2018-05-03
Зочин:
Буян даахгүйн зовлон доо....Манайд ч иймэрхүү хүүхнүүд дүүрэн байгаа...
2018-05-03
ДОРД ЗАЯАТНУУД ЗАСАГЛАЛ МУУ ОРОНД ХУЛГАЙ ХИЙЖ БАЯЖИСНАА МЭДЭХГҮЙ ИХ ОНГИРОХ ЮМ ДАА ЦАГ НЬ БОЛОХООР ГУЙЛГАЧИН ЗАЯАНДАА ОЧНО БИЗДЭЭ
2018-04-18
Dahiad l .....teneg yumnuud tenegeeree l uldeh yum daa....
2018-04-18
Dahiad l .....teneg yumnuud tenegeeree l uldeh yum daa....
2018-04-18